
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын Хороо нь 5000 орчим гишүүд дэмжигчидтэй. Нутаг дэвсгэр хүн амын тоогоороо нийслэлд толгой цохидог дүүргийн нэг.
Зарим хороо хэсгүүд алслагдмал байдаг, зарим нь хэт нягтаршилтай, нөгөө хэсэг нь тархай бутархай байдаг гээд бүхэл бүтэн Монгол улсын хэдэн аймаг шиг өөр өөрийн онцлогийг агуулдаг.
Тиймээс эдгээр үүр хороодод ажиллаж байгаа хүйтэнд хөрж, халуунд халж, туг шиг дэрвэж яваа гишүүд дэмжигчидээ танилцуулж, ажлын арга барил, туршлага солилцох зорилгоор “ Хамтын зүтгэл ялалт авч ирнэ” өдөрлөг ийг зохион байгуулж байгаа юм байна.
Энэхүү уулзалтанд СХД-ын 146 салбар үүрийн тэргүүлэгчид, гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирж санал бодлоо уралдуулж, ажлын арга барил,дадлага туршлагаасаа ярилцсан байна. Гишүүд дэмжигчид шинэ цаг үед шинэ сэтгэлгээгээр ажилд хандах хэрэгтэй.
Цаг үе нийгэм тэгж шаардаж байна. Бидний ажлын гол нуруу ачааны хүндийг үүрч яваа энэ намынхаа бодлого зорилт, үзэл баримтлалыг олон түмэнд шуурхай ,зөв зүйтэй хүргэх. Хамгийн гол нь хэн нь аль намд байгаагаараа биш.
Хүн бүр дотроо Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй байж, хүн бүхэн зөв бодолтой явж, хүн бүхэн хөдөлмөрлөж байвал улс орон минь хөгжинө хэмээн ярьцгааж байлаа. Энэхүү өдөрлөгийн Д.Баярсайхан даргатай Сонгинохайрхан Дүүргийн МАН-ын хороо зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ