Япон ирэх сарын 20 хүртэл онц байдлыг сунгалаа

img

Японы засгийн газар Токио зэрэг есөн мужид коронавирусийн халдвараас үүдэлтэй онц байдлын дэглэмийг зургадугаар сарын 20 хүртэл сунгахаар болжээ. Энэ талаар тус улсын Эдийн засгийг сэргээх сайд Ясутоси Нисимура мэдэгдсэн байна. 

 

Зарим бүс нутагт халдварын тоо буурч байгаа ч нийтэд нь авч үзвэл коронавирусийн халдварын шинэ тохиолдлуудын тоо өндөр хэвээр байгаа гэнэ.

 

"Коронавирусийн халдварын шинэ давалгааг үүсгэхгүйн тулд хязгаарлалтыг сунгах шийдвэр гаргалаа" хэмээн Японы сайд мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Ингэснээр, Токио, Осака, Киото, Хёго, Фукуока, Айти, Хирошима, Окаяма, Хоккайдо гэсэн мужуудад онц байдлын дэглэм хэвээр үргэлжлэх юм байна. Анхлаад тавдугаар сарын 31-ний өдрөөр онц байдлыг цуцална гэж тооцоолж байсан ч ийнхүү халдварын нөхцөл байдлын улмаас хугацааг сунгахаар болжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 126 сая хүн амтай энэ улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 735 мянгыг давсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ