COVID-19 тусаад эдгэрсэн хүнд насан туршид нь дархлаа үүсэж магадгүй

Хүн коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсний дараа коронавирусийн эсрэг биет дархлааны санах ойтой болдог гэнэ. Энэ талаар Оросоын Ивановын нэрэмжит Вирус судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн удирдагч, профессор Александр Бутенко өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, хүн коронавирусийн халдвар авсаны дараа эсрэг биет нь дархлааны санах ойтой болсноор насан туршдаа коронавирусээс хамгаалагдах дархлаатай болж магадгүй аж.
Энэ таамаглалтай санал нэг байгаагаа Оросын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн Пётр Чумаков илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр, тухайлбал өвдөөд эдгэрсэн хүн тээврийн хэрэгслээр зорчиж байхад нь хэн нэгэн өөдөөс нь найтаавал санах ойн эсүүд идэвхжиж, эсрэг биетүүдийг боловсруулж эхлэх аж. Ингээд тухайн хүн халдвар авахгүй байх боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ