ШУУД: С.Болд-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Б.Нармандах болон С.Болд-Эрдэнэд нарыг МУГЖ цолоор шагнууллаа.
МУГЖ Б.Нармандах:
-Төр засгаасаа сайхан шагнал хүртэж байгаадаа маш их баяртай байна. Өсгөж төрүүлсэн ээж аавдаа, багш нартаа , хамт олондоо, хүлээсэн сэтгэлээр урмын үгээр тэтгэж байсан үзэгч түмэндээ баярлалаа. Эрүүл энх аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсье.
МУГЖ С.Болд-Эрдэнэ:
-Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлж МУГЖ цол олгосонд баярлаж байна. Юуны өмнө гэр бүл, ажлын хамт олон бүхий л хүмүүст талархаж байна. Мөн бүхий л үзэгчиддээ баярлалаа. Шагнал авахаа мэдээгүй хөдөө явж байгаад амжиж ирлээ. Монгол түмэндээ, төрдөө баярлалаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ