ЭМЯ: Шинээр 785 тохиолдол батлагдаж, 75 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.28/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 сорьцод шинжилгээ хийснээс 785 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 55 852 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  729 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт  байна.  Тодруулбал, Орхонд 8, Сэлэнгэд 2, Төв аймагт 16, Сүхбаатарт 18, Дорнод аймагт 1, Архангайд 6, Хөвсгөлд 1, Ховд аймагт 2, Булганд 2 тохиолдол тус тус батлагдлаа

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 75 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48 749 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 263 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 4249 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2174 хүн хөнгөн, 1485  хүндэвтэр , хүнд 468, маш хүнд 122 хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ