SHUUD.mn сайтын редактор Н.Энхбат "АЛТАН ГАДАС" одонгоор шагнууллаа

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнасан юм. 

 

SHUUD.mn сайтын редактор Найдансүрэнгийн Энхбат төрийн дээд  "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалгалаа. Тэрбээр, 1995-1999 онд Монгол Улсын боловсролын их сургуульд суралцаж, Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. Сэтгүүлзүйн салбарт 22 дэх жилдээ ажиллаж байна.

 

Сургуулиа төгсөөд 1999 онд “Үнэн” сонинд сурвалжлагчаар  орж ажлын гараагаа эхэлсэн. “Үнэн” сонин, нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонинд ажиллаж байв. 2013 оноос одоог хүртэл “Shuud.mn” сайтын парламентын тоймч, редактораар ажиллаж байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

X Battulga-n esreg medee ih tavidag bsan daa!! Yaj nuuriig ni hardag bn daa. www.news.mn Elbegdorjiinh www.sonin.mn bl mash auyaltai bulegleliinh. Uuniig niitlej gargaj baigaa niitleleer ni dugnej bolno. Mongolchudiin hoorond yas hayasan niitlel uye uye gargadag. www.shuud.mn ichih nuurtei baigaarai!
2021-05-29
Зочин:
Баяр хүргэе. Гадаад мэдээг бусдаас түлхүү тавьж байдаг нь танай сайтын бас нэг давуу тал шүү.
2021-05-28