Тамхичдын тоо өссөн орнуудын тоонд Монгол багтжээ

img

1990-2019 оны хооронд дэлхий даяар тамхи татдаг хүмүүсийн тоо нэмэгдэж, 1.1 тэрбум гэсэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Энэ талаар The Lancet анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн, Британийн Эрүүл мэндийн үзүүлэлт ба үнэлгээний хүрээлэнгийн судалгаанд өгүүлсэн байна. 

 

Тамхитай тэмцэх ажил улам бүр эрчимжиж байгаа энэ үед тамхичдын тоо нэмэгдсэн нь хүн ам өссөнтэй холбоотой гэж судалгааны зохиогчид онцолжээ. Зарим орнуудад 1990 онтой харьцуулахад тамхи татах хүмүүсийн тоо ихээхэн өссөн байна.

 

Афганистан, Саудын Араб, Монголд эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных дунд тамхи татах хүмүүсийн тоо өссөн бол Египет, Узбекистанд эрэгтэйчүүдийн дунд, Орос, Беларусь, Литва, Португалид эмэгтэйчүүдийн дунд тамхичдын тоо нэмэгджээ.

 

Энэ илтгэлд, 2019 онд гэхэд л тамхитай холбоотой өвчлөлөөс үүдэн 8 сая хүн нас барсан бол сүүлийн 30 жилийн хугацаанд энэ шалтгаанаас болж 200 сая хүн амиа алдсан гэдгийг онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тамхинаас дэлхий нийтээрээ татгалзах хэрэгтэй.
2021-05-29