
Индонезийн нийслэл Жакарта хотод шувууны ханиад дэгдсэнийг албаны эх сурвалж батлажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр тус хотын эмнэлэгт нэгэн өвчтөн нас барсан ба үхлийн шалтгаан нь шувууны ханиад хэмээн алдаршсан H5N1 вирус болохыг тогтоосон байна.
2003 онд Хятадад анх дэгдэж 350 хүний аминд хүрсэн шувууны ханиад өнгөрсөн оны сүүлээр Хонконгд дахин дэгдээд буй.
Ингэснээр Жакарта хотод шувуудны ханиад дэгдсэнээс болж олон нийтийн үйлчилгээний газруудаар хөл хорио тогтоож магадгүй гэнэ. Өмнөд Азийн олон зуун сая хүн амтай улс орнуудад шувууны ханиад дэгдэх нь тун аюултай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ