Хоёр настай охин хамгийн өндөр оюуны чадамжтай хүмүүсийн нийгэмлэгт багтжээ

Хамгийн өндөр оюуны чадамжтай хүмүүсийг нэгтгэдэг Менса байгууллага хоёр настай охиныг эгнээндээ нэгтгэсэн талаар ВВС мэдээлжээ.
Америкийн оршин суугч Каше Квест энэ байгуулагад орсон АНУ-ын хамгийн залуу оршин суугч болсон байна. Хоёр настай Каше газрын зураг дээрх АНУ-ын 50 мужийг нутаг дэвсгэрийнх нь хэлбэр болон байршлаар нь олж, 100 хүртэл тоолдог, Менделеевийн үелэх системийг цээжилсэн, дохио зангааны 50 тэмдэгтийг сурсан гэнэ.
Каше Квестийн оюуны чадамж 148 оноонд хүрнэ гэж мэргэжилтнүүд үнэлсэн байна. Альберт Эйнштейн болон Стивен Хокинг нарын IQ 160 гэж үздэг.
Хоёрхон настай Каше англиар уншиж, испаниар ярьж сурж байгаа гэнэ. Ой гарантайдаа Каше үсэг, тоо цээжилсэнийг нь анзаарсан ээж нь охиныхоо оюуны чадамжийг шалгуулахаар шийджээ.
"Манай охин ой тогтоолт сайтай байгааг бид анзаарсан. Тэр суралцахдаа маш дуртай байдаг" хэмээн охины ээж Сукхит Атвал өгүүлсэн байна.
Mensa нь тестэд хамрагдсан хүмүүсийн 98 хувиас өндөр оюуны чадамжтай хүмүүсийг нэгтгэдэг, 1946 онд байгуулагдсан байгуулага юм. Энэ байгууллага 120 мянга гаруй гишүүнтэй. Өмнө нь гурван настай Дайял Каур охин энэ байгууллагад 142 оноо авж, элсэлтийн сорилд 99.9 хувь зөв хариулан элсэж байжээ. Энэ охин Их Британид амьдардаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ