Маргааш "Тамхины эсрэг дэлхийн өдөр" 

img

"Тамхины эсрэг дэлхийн өдөр" маргааш тохионо. Энэ жил “Тамхины эсрэг Дэлхийн өдөр”-ийг “ТАМХИНААС ГАРАХААР ШИЙД” уриатайгаар тэмдэглэх гэж байна.

 

 

-Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвараар өвчлөх, нэн хүнд байдлаар хүндрэх, нас барах өндөр эрсдэлтэй байдаг.

 

-Тамхи таны гадаад төрх байдалд шууд нөлөөлдөг.

 

-Тамхи хэрэглэгчид хорт хавдар, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчин эсвэл тамхинаас үүдэлтэй бусад өвчнөөр эрт өвчилж, нас барах, гэр бүлд нэн шаардлагатай орлогоо алдах, эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэлт зардал гаргах эрсдлийг нэмэгдүүлэх зэргээр тамхины хэрэглээний улмаас ядуурлыг улам гүнзгийрүүлдэг.

 

-Тамхи татдаг 5 хүний нэг нь уушгины архаг бөглөрөлт өвчнөөр өвддөг, ялангуяа хүүхэд, өсвөр насандаа тамхи татаж эхлэх нь үүнтэй холбоотой бөгөөд хүүхдүүдийн уушгины өсөлт хөгжилт удаашрахад сөрөг нөлөөтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ