Нийслэлчүүдийн дархлаажуулалтын идэвх суларч байгааг анхаарууллаа

Манай улсын хэмжээнд дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа ч иргэдийн хоёр дахь тунгаа хийлгэх идэвх суларсан байна. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хотод 27 000 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Гэвч 14 588 хүн вакцинаа хийлгэжээ. Төлөвлөж байсан 12 412 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгээгүй гэсэн үг юм. Тиймээс нийслэлчүүдийг вакцины хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Нийслэлд 947 713 хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 709 011 хүн бүрэн тунгаа авчээ. Ингэснээр нийслэлчүүдийн 74.4 хувь нь вакцины хос тунгаа хийлгээд байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ