Эрдэмтэд роботыг сэтгэл хөдлөл илэрхийлүүлж сургажээ

АНУ-ын Колумбын Инженерийн хүрээлэнгийн бүтээлч машины лабораторийн эрдэмтэд таван жилийн туршид EVA робот бүтээхээр ажиллаж байгаа аж. Энэ робот-андроид нь хүмүүсийн нүүрний хувиралд хариу үзүүлж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаг гэж Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна.
Олон жилийн туршид металл эсвэл хатуу хуванцараар робот бүтээсээр ирсэн энэ салбарынхан уян материалаар робот бүтээхэд амаргүй байсан гэдгээ ярьжээ. Анхандаа энэ роботыг Blue Man хамтлагийн дуучидтай адилхан царайтай, цээж хэлбэрээр хийсэн байна. Улмаар, бичил схем, мэдрэгчүүд зэрэг шаардлагатай, нарийн төхөөрөмжүүдийг суулгажээ.
Ингэснээр, ЕVA робот бухимдал, дургүйцэл, айдас, баяр баясгалан, гайхах гэсэн зургаан үндсэн сэтгэл хөдлөл, түүнчлэн хүний нүүрний 42 жижиг булчингийн хөдөлгөөнийг дуурайн, роботын нүүрэн дээрх тодорхой цэгүүдийг ажиллуулдаг "хиймэл булчингууд"-ын тусламжтайгаар илүү нарийн нүүрний хувирлуудыг гаргаж сурсан байна.
Эрдэмтдийн өгүүлснээр, EVA робот нь лабораторийн туршилт, сэтгэл хөдлөл илэрхийлж сурсан ч энэ нь нүүрний хувирлаар хүмүүстэй харилцах нарийн аргуудад хүрэхэд ихээхэн хол гэнэ. Гэхдээ ийм технологиуд ихээхэн ирээдүйтэй бөгөөд ажлын байр, эмнэлэг, сургууль зэрэг газруудад ийм технологи ашигласан роботуудыг ажиллуулах боломжтой гэж Ева роботыг бүтээгчид өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ