ВИДЕО: "Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж байна
ГБХЗХГ-аас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийлээ.
ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг:
-Монгол Улсын хүн амын 38,6 хувийг 0-18-насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс хагас өнчин хүүхэд 33 649, бүтэн өнчин 3116, асрамж, халамжийн 32 төвд нийт 1069, хөгжлийн бэрхшээлтэй 10291 хүүхэд байна. Нийт хүн амын 66,7 хувь нь Улаанбаатарт, 33,3 хувь орон нутагт суурьшин амьдарч байгаа.
Засгийн газраас баталсан онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журмыг үндэслэн ГБХЗХГ-ын дэргэд мэргэжлийн ангийг байгуулсан. Мөн 21 аймаг 9 дүүрэгт мэргэжлийн анги байгуулагдсан. Эдгээр ангиудыг цар тахлын энэ үед мэргэжлийн арга удирдлагаар хангах зэрэг бусад дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. Цар тахлын энэ үед асрамж халамжийн төвүүдтэй түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээ арга зүйгээр хангах, олон талын дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.
Мөн 2021 онд цар тахлын энэ үед томоохон цахим аянг эхлүүлсэн. Өнөөдрөөс "Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ