Халдварын тархалт эргэн идэвхжиж, 927 шинэ тохиолдол батлагдлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.31/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 6026 сорьцод шинжилгээ хийснээс 927 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 58 439  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  98 нь орон нутагт  байна. Тодруулбал, Орхонд 8, Дархан-Уул аймагт 4, Булганд 7, Сэлэнгэд 3, Хэнтийд 2, Төв аймагт 41, Сүхбаатарт 7, Архангайд 2, Увс аймагт 12, Баян-Өлгийд 7, Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдэв. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 50 436 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 276 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 4475 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2393 хүн хөнгөн, 1534  хүндэвтэр , хүнд 436, маш хүнд 112хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харамсалтай:
АЮУЛ ойртлоо, хориогоо тогтоогооч.
2021-06-01
зочин:
сонгуулийг хойшлуулах хэрэгтэй
2021-05-31
Хэнэггүй халдвар хамгааллын дэглэмээ барьдаггүй иргэд л халдвар аваад байна. Өөр хэн халдвар авах вэ дээ.
2021-05-31
Positivity rate 5% бага болоход л хөл хориогоо сулруулах хэрэгтэй:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага positivity rate 5% аас бага болоход л хөл хориог сулруул гэж зааварчилсан. Гэтэл манайх 10% байхад хамаг юм аа нээсэн. Одоо 15.4% байна ш дээ. Гэтэл Энэтхэг 10% байна. Энэ сонгууль, хамаг юмаа сулруулснаас одоо Энэтхэгээс долоон дор болох вий
2021-05-31
Солонгосын түүхчид Чингис хаан хэрхэн тийм агуу хүчирхэг байсан тухай судлаад нэгэн сонирхолтой дүгнэлтэнд хүрчээ. Монголчуудад байдаг төрөлх 3 араншинг Чингис хаан дарж чадсан учир тэр үед хүчирхэг байж чаджээ. Үүнд: 1-рт: Монголчууд бол ХУЛГАЙЧ 2-рт: Монголчууд-АВИЛГАЧ,ХУДАЛЧ,САДАР, ЗУГААЦАГЧ 3-рт: Монголчууд бол УРВАГЧ, ШАРВААЧ Энэ 3-ыг нь хатуу хуулиар хазаарлаж чадсан учир Монгол улс хүчирхэг байжээ гэж дүгнэсэн нь одоогийн нийгмийн дүр төрхтэй харьцуулахад энэ 3 араншин нь одоо ч яг бодитой оршиж байгааг нотлох мэт
2021-05-31
НААДМЫН ДАРАА НАМАР, ЗАСГИЙН ГАЗРАА СОЛИНО, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ СОНГОГДЧИХООД БАЙРНЫ МӨНГӨ ЗОГСОНО, 9 САРААС ЭДИЙН ЗАСАГ ХЭРХЭН ДОРОЙТОЖ, ӨР ШИРЭНДЭЭ ИДЭГДСЭН НИЙГМИЙН БОДИТ АМЬДРАЛТАЙГАА НҮҮР ТУЛНА ДАА. ТЭР ҮЕД ИНФЛЯЦ НЬ УЛАМ НЭМЭГДЭЖ ЭДИЙН ЗАСАГ НЬ САЙХАН ДАМПУУРНА. НАМАР СЭРҮҮ ОРОХООР КОРОНА НЬ ДАХИН ИДЭВХЖИНЭ. ТЭГЭЭД 12 САРААС ХАЛДВАР НЬ БҮР ТАРНА. 10 ТЭРБУМЫН НААДАМ ХИЙЖ, 26 ТЭРБУМААР СОНГУУЛЬДСАН АРД ТҮМЭН ДОЛЛАРЫН ӨРӨНД БАРИГДАЖ КОРОНАГИЙН ӨТӨНД ИДЭГДСЭН ДҮР ТӨРХТЭЙГЭЭ ҮЛДЭНЭ ДЭЭ ХӨӨРХИЙ.
2021-05-31
СОНГУУЛЬ ГЭЭД СОЛИОРООД ОЛОН ХҮН ЦУГЛУУЛААД БАЙХААР АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ҮНЭХЭЭР ТАРХИ ТОЛГОЙ ГАШИЛСАН ТӨР ЗАСАГ ЮМ ДАА. ВАКЦИНАА ХИЙЖ ДУУСГАЧИХААД НЭГ МӨР СОНГУУЛЬДАХГҮЙ. ОДОО ТЭГЭЭД ХЭДЭН ХҮНИЙ АМИАР СОНГУУЛИА ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БҮҮ МЭД. ЯДАЖ ОНЛАЙН, ИНТЕРНЕТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЛЭЭР ГУРВАН ДЭВШИГЧ НЬ ЦУГ СУУГААД НЭГ НЭГЭЭРЭЭ ЭЭЛЖЛЭЭД ЯРИАД МЭТГЭЛЦЭЭН БАЙДАЛТАЙГААР ОРОН ДАЯАР НЭВТРҮҮЛЧИХВЭЛ ЗҮГЭЭР ЮМ ШИГ. ЗААВАЛ МӨНГӨ ТӨГРӨГ ҮРЭН, ОЛОН СҮР БАРАА БОЛОГЧИХДОО ДАГУУЛЖ ОЛОН ГАЗРУУДААР ХЭСЧ ЯВАХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА ВЭ. ҮНЭХЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ, ТООЦООГҮЙ, ЗӨВХӨН НАМАА БОДСОН, ЯЛАХ ДОН ШҮГЛЭСЭН, 100 ЖИЛИЙН ОЙН НААДМААР ӨӨРИЙГӨӨ ШОУДАХ ГЭСЭН БОДОЛДОО ХЭТ АВТСАН ШАР ХАДАНД ХЭВТЭЖ БАЙХААР АГУУ ИХИЙН ДЭМИЙРЭЛТЭЙ ДУРАКУУД ЮМ АА
2021-05-31
Naad Songuulia BOLI!!!! HUnii AMInaas YNETEI SONGUULI gej haana bn!!??
2021-05-31