Б.Майцэцэг: Өсвөр үеийнхний 14 хувь нь тамхины хэрэглээтэй байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.31/ хийлээ. Хэвлэлийн хуралд НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг оролцож, коронавирус ба тамхины хэрэглээний талаар мэдээлэл өглөө. 

 

НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг:

 

-Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр. Энэ өдрийг “Та тамхинаас гарахаар шийд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тамхины хэрэглээ дэлхий дахинаа тахлын хэмжээнд хүрч, жил бүр 8 сая хүн тамхидалтаас шалтгаалсан өвчний улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг нь хөгжиж буй улс орнуудын хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.

 

Монгол Улсын хэмжээнд тамхины хэрэглээ

  • 15-64 насны хүн амын 24,2 хувь

  • Өсвөр үеийнхний 14,0 хувь

  • Оюутан залуучуудын 22,0 хувь

 

Монгол улсын 15-64 насны дөрвөн хүн ам тутмын 1, хоёр эрэгтэй тутмын 1 нь тамхи татаж байна.

Тамхи татаж эхэлсэн дундаж насаар нь харвал, 2005 онд 20,1 хувь байсан бол 2019 онд 18,9 хувь болж залуужжээ. 

 

Өндөр эрсдэлтэй нөхцөл:

 

  • Хавдар

  • Амьсгалын замын архаг бөглөрөлт өвчин

  • Зүрх судасны өвчин

  • Дархлаа дарангуйлагсдын тохиолдлууд

  • Таргалалт

  • Тамхины хэрэглээ

  • Жирэмслэлт

  • Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр

 

БНХАУ-ын Хубэй мужид дэгдсэн коронавирусийн халдварын өвчлөлийн байдалд /2020 оны 5 сарын байдлаар/ 71 гаруй судалгаа хийгдсэн. Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 1,4 дахин их байдаг.

 

Хиймэл амьсгалын аппаратад орох, нас барах эрсдэл тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 2,4 дахин их байсан байна.

 

Өмнөд Африк, Энэтхэг, Турк зэрэг орнуудад халдварын хөл хорионы үед тамхи худалдахыг хориглосон сайн туршлага байна.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MARIA:
Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ. Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг зарахыг хүсч байна уу? Дараа нь эмч Ражтай имэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com
2021-06-01