Энэтхэгт дэгдэж буй хар мөөгөнцөр Египетэд бүртгэгджээ

img

Египетэд мукормикоз буюу хар мөөгөнцөр гэгдэх өвчлөлийн долоон тохиолдол бүртгэгдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Өмнө нь Энэтхэгт дэгдэж байсан "хар мөөгөнцөр"-ийн халдварын бүхий л тохиолдлууд Шаркия мужид илэрсэн гэнэ. Халдвар авсан гурван хүнд мөөгөнцөрт гэмтсэн эд эрхтнүүдийг авах мэс засал хийсэн, нэг нь биеийн байдал хүнд, бусдынх нь бие тогтвортой байгаа аж.

 

Энд дуулгахад, хар мөөгөнцөр нь бусад орнуудаас илүүтэй Энэтхэгт ихээхэн тархдаг юм. Энэ улсад чихрийн шижинтэй хүмүүс их байдаг бөгөөд коронавирусийн халдварын цар тахал эхлэхээс ч өмнө энэ халдвар дэгдэж байжээ. Харин одоо хар мөөгөнцрийн халдвар коронавирусийн халдвартай, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүст ихээхэн илэрч байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ