Н.Ариунболор : Элэг бүтэн амьдрах боломж олгосон бүх хүнд баярлалаа
Есөн дүүтэй Н.Ариунболор охинд Улаанбаатар групп байрны түлхүүр гардуулж байна.
Улаанбаатар группын захирал н.Батбаатар:
-Улаанбаатар групп маань"эх хүүхдийн төлөө" гэсэн үнэт зүйлтэй. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж, олон төсөл санаачилж хийж байна. Уг төслүүдийн маань нэг нь "Сөүл Гарден" юм. Эхний ээлж нь долдугаар сард ашиглалтад орно. Н.Ариунболор дүүтэй уулзсан. Дүү маань маань "Сөүл Гарден" хотхонд амьдрах хүсэлтэй байсан. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан.
Б.Баттөр:
-Долдугаар сарын 12-нд Н.Ариунболор охин 10 дүүгээ дагуулаад манай гал дээр ирж уулзсан. Бүх дүү нараа хамтад нь аваад хүний дайтай өсгөх, чин сэтгэлийн хүсэл байна. Өөрийн гэсэн байртай болмоор байна. Байр түрээсэлж, үсчин хийж дүү нараа тэжээж байгаа гэсэн. Олон ухаантай дүү нар байсан. Бүхий л бололцоогоороо тусалъя гэсэн.
Н.Ариунболор:
-Ам бүл 11 амьдардаг. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад, хэдэн дүү нараа асрахад өгөхөд энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан. Тухайн үед тусалж байсан хүмүүсдээ баярлалаа. Байранд ороод дүү нараа асрахаас аваад элэг бүтэн амьдрах боломж олгож байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Өмнө нь эвгүй байдал гаргасан. Буруу ойлголт үүсэж, буруу үйлдэл гаргасан байна лээ. Энэ бүх зүйлдээ монголчуудаасаа уучлал хүсэж байна. Та бүхэндээ маш баярлалаа. 11 хүний амьдралд том их аз жаргал бэлэглэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ