COVID-19-ийн эсрэг олон хувилбарт вакцины эмнэлзүйн туршилт эхэллээ

img

COVID-19-өөс сэргийлэх хоёр дахь үеийн, шинэ олон хувилбарт вакцины эмнэлзүйн туршилт эхэлжээ. Энэ талаар дархлааны эмчилгээний салбар дахь бүтээгдэхүүн боловсруулалтаар дагнадаг Францын OSE Immunotherapeutics биотехнологийн компани мэдээлжээ. 

 

Энэ вакциныг боловсруулахад өнөөгийн SARS-CoV-2 коронавирусийн геном төдийгүй САРС ханиадыг үүсгэж байсан коронавирусийн аюултай хувилбаруудын геномын хэсгүүдийг ашигласан байна. Эмнэлзүйн туршилтын хүрээнд анхны тунг сайн дурын хүнд тарьжээ. 

 

Эмнэлзүйн туршилтын явцад 48 эрүүл хүн дээр CoVepiT вакцины хоёр тунг тарьж, аюулгүй байдал, дархлаа үүсгэх чадвар, эмгэг төрөгчийг судлах юм байна. Туршилтад коронавирусээс сэргийлэх өөр вакцин тариулсан болон огт вакцин тариулаагүй хүмүүсийг хамруулж байгаа аж.

 

Энэхүү олон хувилбарт вакцин үр дүнтэй нь батлагдвал цаашид хувьссан мутациудыг дарах боломжтой гэж эрдэмтэд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ