ЭМЯ: Шинээр 790 тохиолдол батлагдаж, 327 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.01/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8618 сорьцод шинжилгээ хийснээс 790 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 59 229 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 109 нь орон нутагт байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт 4, Орхонд 3, Сэлэнгэд 2, Төв аймагт 5, Сүхбаатарт 38, Дорнод аймагт 2, Архангайд 6, Өвөрхангайд 7, Хөвсгөлд 17, Говь-Алтайд 2, Баян-Өлгийд 6 тохиолдол тус тус батлагдлаа
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 327 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 50 763 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 7 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 283 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4580 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2403 хүн хөнгөн, 1613 хүндэвтэр , хүнд 448, маш хүнд 116 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ