Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.01/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 283 болж байна. Тухайлбал,
-
Тавдугаар сарын 03-нд 75 настай эмэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 13-нд 68 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 19-нд 44 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 30-нд 44 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 16-нд 83 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 12-нд 59 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 30-нд 85 настай эмэгтэй онош батлагдсан
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ