Төрийн ордны хашаанд зассан “ ээжүүдийн цагаан асар”

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” I,II зэргийн одонг 9 дүүргийн төлөөлөл болсон ээжүүдэд өнөөдөр гардууллаа.
Зохион байгуулалтын тухайд ажилтан бүрийг ажлын болон хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хэрэслээр хангаж, халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг Төрийн ордны Их танхим болон ээжүүдийн явах чиглэл гарцуудад байршуулсан байгаа нь бөөгнөрөл үүсэх эрсдлээс сэргийлсэн байна.
Түүнчлэн ээжүүд төрийн ордны хашаагаар орохдоо тусгайлан зассан асарт орж шинжилгээ өгч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ээжүүдийг бөөгнөрүүлэхгүй байх үүднээс олон тооны асар тавьж ээжүүдийн шинжилгээ гарах хүртэл хүлээлгийн хэсэгт суулгаж байгаа зэрэг нь халдвар хамгааллын үед сайн зохион байгуулалт дор “Эхийн алдар” одонг гардуулж байгаа шинэ практик боллоо. Цаашид олныг хамарсан арга хэмжээг иймэрхүү дэг журамтай халдвар хамгааллын дүрмээ баримталж зохион байгуулах хэрэгтэй гэдэг нь зурагчны дуранд үлджээ.
Зохион байгуулалт сайн байгаа тул шагналаа авахаар ирсэн ээжүүдэд учирч болох эрсдлийг бууруулан халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаад ээжүүд ам сайтай байсан юм.
Дашрамд дурдахад, энэ жил 10,843 ээжид “Эхийн алдар” одонг хүртээх бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 4224 ээжид Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулах болсноороо онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ