БНХАУ-д шувууны ханиадны шинэ төрөл хүнд халдварласан анхны тохиолдол гарлаа

img

Хятадад H10N3 шувууны ханиадны вирус хүнд халдварласан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор сэтгүүлчид ДЭМБ-аас энэ асуудлаар тодруулжээ. 

 

Шувууны ханиадны вирус бүртэгдсэнтэй холбоотойгоор улс хооронд аялахаар хил нэвтрэх үед H10N3 шувууны ханиадтай эсэхийг хүмүүсээс тусгайлан шалгахгүй байхыг ДЭМБ зөвлөж байгаа хэмээн тус байгууллагын Женевийн төв штабын албан ёсны төлөөлөгч Тарик Яшаревич мэдэгдсэнийг ТАСС дамжууллаа. 

 

"Энэ үйл явдалтай холбоотойгоор хилийн боомтууд дээр тусгайлан шалгахыг ДЭМБ зөвлөхгүй. Түүнчлэн аялал болон худалдаанд аливаа хязгаарлалт тавихыг ч зөвлөөгүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Хятадын Жянсу мужийн Жэньжян хотод 41 настай эр хүнд халдварладаггүй гэгдэх H10N3 шувууны ханиад туссанаар энэ вирусийн халдвар авсан дэлхийн анхны хүн болсон юм. Хятадын мэргэжилтнүүд өвчтөнөөс шинжилгээ авч, улмаар чухамхүү энэ штаммаар халдварлагдсан гэдгийг тогтоосон байна. Одоо халдвар авсан эр эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд халдвар авсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан, одоогоор өвчилсөн хүн байхгүй гэж Синхуа мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Муу жоомнууд өөрсдөө үхэхгүй байж дэлхийгээр нэг тарааж гай болох вий дэ. Муу гайнуудаас болоод зөвхөн батлагдсан тоогоор 200 гаран монголчууд үхчихлээ шүү дэ
2021-06-02
энэ хятад элдэв вирус хийж тараагаад өөрсдөө үх
2021-06-02
бас шинэ мутац уу
2021-06-02