ЭМЯ: 7102 шинжилгээнээс 1143 хүнд халдвар батлагдлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.02/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 7102 сорьцод шинжилгээ хийснээс 1143 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 60 372 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  91 нь орон нутагт  байна.  Тодруулбал, Дархан-Уул аймагт 4, Орхонд 9, Хөвсгөлд 17, Булганд 8, Сэлэнгэд 1, Хэнтийд 4,  Төв аймагт 56, Дорнод аймагт 5, Баянхонгорт 1,  Архангайд 2, Говь-Алтайд 5, Ховд 1, Увс 26, Завхан аймагт 2 тохиолдол тус тус батлагдлаа

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 51 448 болж байна. Коронавирусийн халдварын улмаас гурван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 286 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 4727 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2478 хүн хөнгөн, 1665  хүндэвтэр , хүнд 462, маш хүнд 122 хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
За нээрэн Монголчууд бидэн шиг ийм ард түмэн энэ ернөтц дээр хаа ч алга. Нэг хүнийг 6 жилээр мануухайн суудалд суулгахын тулд бүхэл бүтэн хүн амаа бүгдийг нь эрсдэлд оруулж ингэж солиорох нь юу болж төгсдөг бол. Коронаг нэгмөсөн хяналтаасаа алдлаа. Одоо бүр хөдөө орон нутаг хаа сайгүй тэнүүчилж халдварлуулж эхэлсэн. Хятадын ямар ч баталгаагүй вакцинаар хүн амаа ямар ч сонголтгүй "дархлаажуулж" дэлхийг гайхшруулсан агуу төр засаг ш дээ. Оросын Спутник-ийг үнэгүй шахуу бүгдээрэнд нь хүрэлцэхээр өгье гээд байхад авахгүй, биднийг үр хүүхдүүдийг минь эрсдэлд оруулсан, Хятадыг дагаж далдганасан өгөр новшнууд аа: Та нар юу хийснээ ухаарах хүртэл бидний хэд нь тэсч, энэ үндэстэнээс юу үлдэх бол доо. Мөнгөний дэв шунал шүглэсэн МАН Хүүк тэргүүтэнтэйгээ устаж, эрх мэдэлтнүүд үхэж далд ороосой. Бид улс үндэстнээрээ оршин үлдэх юмсан.
2021-06-02
ЗОЧИН:
СОНГУУЛИА БОЛЬЧИХООЧ??? ХҮРЭЛСҮХ НИСДЭГ ТЭРЭГ УНААД ХӨДӨӨ ОРОН НУТАГТ КОРОНА ТАРААГААД ЯВААД БАЙХ ЮМАА???
2021-06-02
Зочин:
uvchin ihsej baigaa ni gants songuulch bish shuu Erunhiilugvh uchirgui olon ududr shagnal gej baahan tumur taraaj baigaa ni ih nuluulj bna Ene humuus tumruu zuugeed daraa ni olon hunii buugnurul uusgej bna songuuli harin ch gaigui bgaa deg jurammai
2021-06-02