Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум эхэлж байна

Оросын Санкт-Петербург хотноо цар тахал эхэлснээс хойших хамгийн чухал эдийн засгийн үйл явдал өрнөж байна. Тодруулбал, зургадугаар сарын хоёрны өдөр Петербургт Олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийж байгаа бөгөөд энэ сарын тавныг хүртэл ажил хэрэгч хүрээллийнхэн цугларч, эдийн засгийн гол асуудлуудыг хэлэлцэх юм.
Регнум агентлагийн мэдээлснээр, ДЭМБ-ын шаардлагуудад нийцүүлэн, халдвараас сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээг хатуу мөрдөн форумыг зохион байгуулах аж.
Форумын хүрээнд Олон улсын хэлэлцүүлгийн клуб болох "Валдай"-н хэлэлцүүлгүүд уламжлал ёсоор зохион байгуулагдах юм байна. Мөн форумд олон орон төлөөлөгчөө илгээсэн бөгөөд гадаад орнуудаас хамгийн олон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцох улс нь АНУ байх аж. Энэ оны форумын түнш орноор Катар улс оролцож байгаа бол Хятад, Германаас 100 гаруй оролцогч иржээ. Түүнчлэн Их Британи, Франц, Итали улсууд төлөөлөгчөө илгээсэн бол бизнесийн салбарынхнаас 1200 гаруй компани Петербургийн эдийн засгийн форумд оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ