Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн иргэд вакцинжуулалтаараа тэргүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.02/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 819 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 859 509 хүн, хоёрдугаар тунд 1 323 266 хүн хамрагджээ.
Насны бүлгээр нь авч үзвэл 25-29 насны иргэдийн идэвх муу хэвээр байна. Орон нутгийн иргэд хоёрдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн иргэд вакцинжуулалтаараа тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ