Дархлаажуулалтад хойрго хандсан аймгуудын төсөвтэй "ярих"-аа Ерөнхий сайд мэдэгдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Ерөнхий сайд дархлаажуулалтын ажилд хойрго хандаж буй аймгуудад хариуцлага тооцохыг анхаарууллаа.

 

 

Тэрбээр "Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, нийслэл Улаанбаатарт дархлаажуулалт хамгийн сайн зохион байгуулагдаж, өндөр хувьтай байна. Харин Увс, Дундговь, Өвөрхангай аймагт дархлаажуулалт доогуур үзүүлэлттэй байна. Вакцины таталт, хүйтэн хэлхээтэй холбоотойгоор алслагдсан аймгуудыг ойлгож болно. Нийслэлтэй ойр Дундговь аймаг хариуцлагагүй байна. Тиймээс ирэх жилийн улсын төсвийг хариуцлагатай уях хэрэгтэй. Адилхан боломж, ижилхэн 24 цаг байхад ялгаатай, хойрго хандаж байгаад хариуцлага тооцох шаардлагатай" гэдгийг анхааруулж, орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүргийг УОК-т өглөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Малнуудаа цар тахлын үе шүү дээ. Үхсэндээ мал царайлаад вакцинаа хийлгэхгүй бгаа юм бэ.
2021-06-04
Нэг намын дарангуйлал амилж байна:
яг тийм. Яг дарангуйлагчийн дүр харагдаад байна. Дарангуйлалдаа бүр бүдүүлэг гээч.Залуу хүн шинэлэг уур амьсгал гарна гэж хүсэх,найдах хэрэггүй бололтой. Жинхэнэ бурангуй дарангуйлагчин дүр амилж байгаа бололтой
2021-06-02
жинхэн дарарангуйлагчийн дүр амилж байна уу?:
Иргэд вакценийг сайн дураараа хийлгэх биз дээ. Иргэд өөрсөдөө вакцин хийлгэхгүй гэж иргэд сонголтоо хийж,эрхээ эдэлний төлөө яахаараа аймгийн дарга нарт хариуцлага хүлээлгэх билээ? юу гэж тайлбарлах вэ?Жинхэнэ дарагуйлал гэгчийг бүрэн утгаар нл хэрэгжүүлэх гэж байна уу? гэлтэй
2021-06-02
Нэг намын дарангуйлал амилж байна:
яг тийм. Яг дарангуйлагчийн дүр харагдаад байна. Дарангуйлалдаа бүр бүдүүлэг гээч.Залуу хүн шинэлэг уур амьсгал гарна гэж хүсэх,найдах хэрэггүй бололтой. Жинхэнэ бурангуй дарангуйлагчин дүр амилж байгаа бололтой