Бүрэн дархлаажсан 974 хүн халдвар авчээ

img

 

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд I тунд 1.8 сая хүн буюу 89.9 хувь, II тунд 1.3 сая хүн буюу 64 хувь нь хамрагдаад байна. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн 3876 хүн халдвар авсан байна. Тэдний 974 нь вакцин хийлгээд 14 хоносон буюу бүрэн дархлаажсаны дараа халдвар авчээ. Тиймээс энэ асуудлыг сайтар судлах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын шуурхай штабт ажиллах үеэрээ өглөө.  

 

Манай улс долдугаар сарын нэгэн гэхэд дархлаажуулалтаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Харин вакцинжуулалтын үр дүн 06 дугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ хэмээн тооцож байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ