Соробанчин ах дүү хоёрын гайхамшигт амжилт

img
Зүүн гараас: Э.Наранбат, Э.Батнаран нар. Гэрэл зургийг архиваас

Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээн өнгөрсөн сарын 29-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд таван тивийн 30 гаруй орноос гурван төрөлд давхардсан тоогоор 17000 хүүхэд оролцжээ. Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “ТОЯА” академийн 78 суралцагч оролцож, дэлхийн аварга 4, Алтан цом 24, мөнгөн цом 18 хүртлээ.

 

Дэлхийн аваргын цомыг Ганзоригийн Сүндэръяа, Ганхуягийн Хангай, Эрдэмтэлэхийн Наранбат нар  авах боллоо.

 

Өвөрхангай салбарын суралцагч Эрдэмтэлэхийн  Наранбат 8  минутын цээж  тооллын тэмцээний гүнзгий түвшинд ЧАМПИОН буюу ДЭЛХИЙН АВАРГА,  Марафон тэмцээнд Алтан цом, Флаш анзаны тэмцээнд хүрэл цом авч гайхамшигтай амжилт гаргалаа. Э.Наранбатын дүү соробанчин Э.Батнаран 8 минутын цээж тооллын тэмцээнд Алтан цом, Марафон тэмцээнд Алтан цом хүртэж анхны олон улсын тэмцээнд онцгой амжилттай оролцлоо.

 

“ТОЯА” академийн тэргүүн Т.Туяа амжилт гаргасан суралцагчид, багш нартаа баяр хүргэж, “Хүүхдүүдийн хичээл сурлага, амжилт гаргахад аав ээж, багш нарын уялдаа холбоо чухал” гэдгийг онцолж байлаа.

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мундаг ах дүү 2 тоо баяр хүргэе улам их амжилт дахин2 гаргаарай
2021-06-04
zochin:
мундаг хүүхдүүдэд баяр хүргэе!
2021-06-03
Тиймшүү
2021-06-03
Мундаг юмаа ах дүү хоёр
2021-06-03
зочин:
Мундаг ах дүү 2 юмаа баяр хүргйе манай хүүхдүүд үнэхээр цоглог юма энэ амжилт бол мундаг багш нарын ач гавьяа шүү баяр хүргйе
2021-06-02
Тиймшүү
zochin:
Гаихалтай мундаг ах дүү 2 байна даа манай монгол хүүхдүүд үнэхээр мундаг юма ингээд эх орныхоо нэрийг дэлхийн давцанд гаргаад баихад төр засаг нь мэддэг болоосой ядаж шагнаж урамшуулаасай даа
2021-06-02
Zaya:
Bayrlalaa.Toya akademiin terguun T.Tuya zahiraldaa bayrlalaa toya akademiin bagsh nartaa bayrlalaa mun setguulchdee bayrlalaa
2021-06-02
зочин:
гайхалтайь баяр хүргэе
2021-06-02
Lhagvaa:
Bayr hurgey.
2021-06-02