Монгол цэрэг 1500 км зайд гүйхээр замдаа гарлаа

img
Гэрэл зургийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудаснаас ашиглав. 

 

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр өнөөдөр  гараанаас гарлаа.

 

Түүнийг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон ЗХ-ний 123 дугаар анги, Цагдаагийн газрын удирдлага, хамт олны төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн нь амжилт хүсч, аймгийн төв талбайгаас үдэн гаргажээ.

 

Э.Даваажамц 3 сарын хугацаанд бэлтгэл хийжээ. Тэрбээр өдөрт 35-40 км гүйж, 7 сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолжээ. Цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явах аж.

 

Гэрэл зургийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудаснаас ашиглав. 

 

Түүнтэй хамт туслалцаа үзүүлэх баг явах аж. Тодруулбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, тогоочоор миний эхнэр М.Мөнхзаяа, жолооч-дасгалжуулагчаар хадам ах М.Одгэрэл нар явна. 

 

Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спороор хичэээллэдэг байжээ. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа юм байна.

 

Гэрэл зургийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудаснаас ашиглав. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ULTRA MARATHON bolj bgaa yum bnadaa.:
Amjilt amjilt amjilt........
2021-06-03
zochin:
delxiin talyg bid ezlej baisan xumuus shuu dee
2021-06-02
zochin:
delxiin talyg bid ezlej baisan xumuus shuu dee
2021-06-02
Ямар нэгэн зорилго, уриатай байгаа гэдэгт итгэлтэй байна
2021-06-02
Mundag huu bna.
2021-06-02
Эрэгцүүлэгч:
Амжилт хүсье. Гүйлт бол гайхамшиг!
2021-06-02