Ираны цэргийн хөлөг онгоц тэнгист шатжээ

img

Ираны Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Оманы буланд, Ираны Жаск боомтоос холгүйхэн шатсан талаар Фарс агентлаг Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлөг онгоцны экипажийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн байна. Онгоцонд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан, эсвэл гэмтэж бэртсэн хүний талаарх мэдээлэл гараагүй аж.

 

Энд дуулгахад, 2021 оны дөрөвдүгээр сард Ираны далбаатай "Савиз" онгоц Улаан тэнгист пуужингийн халдлагад өртсөн талаар зарим хэвлэлүүд мэдээлж байсан бол өөр хэвлэлүүд соронзон минад оногдсон гэж дамжуулж байлаа. Тухайн үед Пентагоны төлөөлөгч энэ үйл явдалтай Америкийн цэргүүд холбоогүй гэж мэдээлж байсан юм. 

 

Харин Ираны албаны этгээдүүд хөлөг онгоц руу дайрсан гэдгийг баталсан бөгөөд энэ халдлагыг Израилийн цэргийнхэн үйлдсэн гэж The Wall Street Journal мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ