АНУ алан хядагчдын толгойлогчийн талаарх мэдээлэл өгсөн хүнд 7 сая доллар амлав

img

"Исламын Магрибын орнууд дахь Аль-Каида" алан хядах бүлэглэлийн толгойлогчийн байршлыг тогтоох боломжтой мэдээлэл өгсөн хүнд Америкийн Төрийн департамент долоон сая доллар төлөхөд бэлэн байгаа гэнэ. Энэ талаар Төрийн департаментаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Абу Убайда Юсуф аль-Анабигийн байгаа газрыг тогтоох, танихад чиглүүлэх мэдээллийн төлөө долоон сая долларын шагналыг Төрийн департамент амлаж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

 

 

"Исламын Магрибын орнууд дахь Аль-Каида" бүлэглэлийн өмнөх толгойлогч Абдельмалек Друкделийг 2020 оны зургадугаар сард Францын зэвсэгт хүчний тусгайгийнхан устгасны дараа аль-Анаби 2020 оны 11 дүгээр сард алан хядах бүлэглэлийн толгойлогч болсон байна. Америкийн эрх баригчид түүнийг 2015 онд олон улсын алан хядагч гэсэн статустай болгосон бол 2021 оны хоёрдугаард аль-Анабиг НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтаасан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ