ВИДЕО: "Отгонтэнгэр" уулыг байгаль, соёлын өвд бүртгүүлнэ

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын сав газрыг дэлхийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэн баталгаажуулах ажлыг “Оройн чимэг этүгэн” НҮТББ санаачлан, зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна.
“Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын тэргүүн Ц.Бавуудорж:
-"Отгонтэнгэр" уул Монгол Улсын төрийн тахилгат хайрхан гэдгийг монгол түмэн мэднэ. Өнөөдөр манай төрийн бус байгууллагаас Отгонтэнгэр уулыг байгаль соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэх санал гаргасан. Отгонтэнгэр уулын эргэн тойрны сумаар мэдээ мэдээлэл цуглуулж, баримтат киноны зураг авалт хийж, зарим төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан явж байна. Мөн онцолж байгаа бүтээл бол "Оройн чимэг" гэж уртын дуу бий.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ