ЭМЯ: 9045 шинжилгээнээс 1024 хүнд халдвар батлагдлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.03/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 9045 сорьцод шинжилгээ хийснээс 1024 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 61 396 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 883 нь Улаанбаатар хотод, нэг нь зөөвөрлөгдсөн, 140 нь орон нутагт  байна. Тодруулбал, Орхонд 11, Сэлэнгэд 9, Хэнтийд 4, Дорнод 3, Төв аймагт 48, Булган 15, Баянхонгорт 8, Өвөрхангайд 5, Хөвсгөлд 6, Завханд 1, Увс аймагт 18, Баян-Өлгийд 7 тохиолдол тус тус батлагдлаа. Зөөвөрлөгдсөн тохиолдол нь тавдугаар сарын 26-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээ батлагдсан. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 535 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 51 983 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 288 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 4854 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2558 хүн хөнгөн, 1714 хүндэвтэр , хүнд 461, маш хүнд 121 хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

18000 хүнээс шинжилгээ авбал 2000 хүн. Хорио цээрээ зарлаачээ
2021-06-03