NESTLE-ийн ихэнх бүтээгдэхүүнүүд эрүүл хүнсний стандартад нийцдэггүй

img

Швейцарийн хүнсний үйлдвэрлэлийн Нестле компанийн бүтээгдэхүүнүүдийн 60 гаруй хувь нь эрүүл хүнсний олон улсын стандартад нийцдэггүй, зарим төрлийн бүтээгдэхүүнүүд нь "хэзээ ч эрүүл хүнс болохгүй" гэж дотоодын баримт бичигтээ хүлээн зөвшөөрсөн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, удирдах албан тушаалтнуудын дунд тараасан дотоод тайланд, хэрэглээний үндсэн бүтээгдэхүүн, ундааны 60 гаруй хувь нь "эрүүл хүнс гэсэн тодорхойлолтод" нийцэхгүй, "манай азрим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэзээ ч эрүүл хүнс болохгүй" гэж тусгажээ.

 

Эрүүл бусд тооцогдож буй бараа бүтээгдэхүүний 60 хувьд хүүхдийнх тэжээл, гэрийн тэжээмэл амьтны хоол, кофе, эмчилгээний хүнс багтаагүй гэнэ. Харин хэт давслаг, хэт амттай бүтээгдэхүүнүүд эрүүл бус хүнсэд багтаж байгаа аж.

 

Гэхдээ эрүүл хүнс үйлдвэрлэх үүднээс стратегиа өөрчлөхийн тулд Нестле томоохон төсөл дээр ажиллаж байгаа гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ