ФОТО: Юун коронавирус...

Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн хугацаанд 9045 сорьцод шинжилгээ хийснээс 1024 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 61 396 болжээ. Мөн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 288 болж байна. Иймд эрүүл мэндийн байгууллагаас шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриалж буй.
Гэтэл өнөөдөр Сүхбаатарын талбай олны хөлд дарагдав. Тодруулбал, нийслэлийн Ардчилсан намаас Чингисийн талбайд цуглаан зохион байгууллаа. Ингэхдээ нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Хорио цээрийн дэглэм сунгах тухай ярьж байна. Эрх мэдэлтнүүд болон их хурлын гишүүдэд хорио цээрийн дэглэм ямар ч хамаа алга. Тэр У.Хүрэлсүхийг хар. Өнөөдөр ерөнхийлөгчийн шагнал гардуулж байгааг хар. Юун коронавирус" гэв. Товчхондоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй барьцаж, жагсаал цуглаан зохион байгуулав. Мөн өнөөдөр төрийн ордонд шагнал гардуулах ёслол болсон юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр бачимдсан бас баярласан хүмүүсийн хөлд Сүхбаатарын талбай дарагдав.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ