Зургаан жилийн хугацаатай сонгогдох Ерөнхийлөгчийн эдлэх БҮРЭН ЭРХ

img

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа явж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар иргэд, сонгогчидтой уулзалт хийж байгаа. Харин сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүд өрсөлдөгч нарын дунд ширүүхэн явагдах төлөвтэй.

 

Энэ удаагийн сонгуулиар сонгогдох төрийн тэргүүн  зургаан жилийн бүрэн эрх эдэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг ийнхүү хугацааг хоёр жилээр уртасгасан билээ. Зургаан жилийн хугацаатай сонгогдох анхны Ерөнхийлөгч ямар бүрэн эрх эдлэх вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйл:

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.

  • Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. /Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

  • өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

  • Уучлал үзүүлэх;

  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

  • Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

  • Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. /Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

  • Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

  • Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

  • Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

  • Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.

  • Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zail zail zail zail
2021-06-04