Халдварын улмаас нийт 301 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.04/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 301 болж байна.
Тухайлбал, 76 настай эрэгтэй ,86 настай эмэгтэй, 77 настай эмэгтэй , 72 настай эмэгтэй, 82 настай эмэгтэй ,47 настай эмэгтэй ,57 настай эмэгтэй , 66 настай эрэгтэй ,91 настай эмэгтэй , 74 настай эрэгтэй , 66 настай эрэгтэй нар Улаанбаатар хотод онош нь батлагдаж, эмчлүүлж байгаад нас барлаа. Мөн 64 настай эмэгтэй Булган аймгийн голомтод, 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтод батлагдан, эмчлүүлж байгаад нас барсан байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ