Улсын хэмжээнд иргэдийн 90.3 хувь нь I тундаа хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.04/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 376 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 865 857 хүн, /90,3 хувь/ хоёрдугаар тунд 1 439 712 хүн /69,6 хувь/ хамрагджээ.
Насны бүлгээр нь авч үзвэл 18-34 насныхны вакцинд хамрагдах идэвх муу байна. Мөн Дундговь, Увс аймгийн иргэд идэвх муу байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ