Нийслэлд барилга барихыг хориглосон 67 байршил бий

img

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд төмөр замын байгууллагын санхүүжилтээр байгуулагдаж буй "Төмөр замчдын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн"-ийн ажлын явцтай танилцлаа. Нийт 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус ажилд энэ жил 400 сая төгрөг зарцуулж, газар шороо, ногоон байгууламжийн тохижилт хийх юм байна. 

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар тус цэцэрлэгт хүрээлэнгийн 3.6 га газрыг УБТЗ ХНН-т шилжүүлж, төмөр замын хөрөнгөөр тохижуулахаар болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж, гүйлтийн болон явган зам, усан оргилуур, дугуйн зам бүхий цогц бүтээн байгуулалт болох аж.

 

Тухайн газар нь барилга байгууламж барихыг хориглосон 67 байршлын нэг юм байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ