Орон нутагт халдварын тархалт эрчимжиж эхэллээ
Коронавирусийн сүүлийн 24 цагийн нөхцөл байдлыг ЭМЯ-наас танилцуулж байна. Сүүлийн 24 цагт 10 700 хүнээс шинжилгээ авахад 1393 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 63 978 боллоо. Улаанбаатар хото 1092 тохиолдол батлагдлаа. Шинээр батлагдсан тохиолдлуудын тодорхой хувь нь сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүс байна. Энэ хугацаанд 58-92 насны зургаан хүн нас барлаа.
Хөдөө орон нутагт халдварын тархалт эрчимжиж, 299 тохиолдол батлагдлаа. Төв аймагт хамгийн олон буюу 109 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн Орхонд 50, Дархан-Уулд 2, Хөвсгөлд 7, Булганд 32, Сэлэнгэд 8, Хэнтийд 9, Өвөрхангайд 1, Говь-Алтайд 4, Баянхонгорт 25, Увсад 23, Ховдод 19 тохиолдол шинээр батлагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ