У.Хүрэлсүх: Д.Энхбатын шинжилгээний хариу эерэг гарсанд сэтгэл зовж байна

img

 

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат болон түүний эхнэр, эмч, хамгаалалтын ажилтан ковид-19-ийн халдвар авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүний өрсөлдөгч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсанаа "Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшин өрсөлдөж буй Д.Энхбат болон түүний гэргий Д.Оюунцэцэг нарын коронавирусийн тест эерэг гарсныг дуулаад сэтгэл зовж байна.

 

Түргэн эдгээрэй! Монголчууд бид дэлхийг нэрвэж буй аюулт вирусийг эв нэгдэлтэй, нэг нэгэндээ анхаарал халамжтай байж давна" хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ