ШУУД: Шинээр 1288 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.06/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 7500 сорьцод шинжилгээ хийснээс 1288 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 65 266 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1027 нь Улаанбаатар хотод, 258 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Орхонд 25, Дархан-Уул 33, Сэлэнгэд 1, Төв аймагт 37, Хэнтийд 18, Хөвсгөлд 25, Булганд 14, Архангайд 21, Баянхонгорт 28, Говь-Алтай 13, Баян-Өлгий 1, Завханд 2, Өвөрхангайд 4, Дундговь 17, Говьсүмбэр 6, Сүхбаатар 8 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 53 780 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 311 болж байна.
Өнөөдрийн байдлаар 5802 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 3430 хүн хөнгөн, 1765 хүндэвтэр , хүнд 175, маш хүнд 132 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ