ШУУД: Шинээр 1177 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.07/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 6248 сорьцод шинжилгээ хийснээс 1177  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 66 710 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 867  нь Улаанбаатар хотод, 310 нь орон нутагт,  байна. Тодруулбал, Орхонд 50, Дархан-Уул 19,  Хөвсгөлд 23, Булганд 13, Сэлэнгэд 12, Хэнтийд 20, Төв аймагт 59, Дорнод 2, Сүхбаатарт 2, Говьсүмбэрт 9, Дундговьд 6, Өвөрхангайд 9, Говь-Алтайд 12, Баянхонгорт 22, Архангайд 29, Булганд 13, Увс 11, Баян-Өлгийд 4, Ховд 8 тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 300  хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54 081 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 313  болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 6253 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 3740  хүн хөнгөн, 1868 хүндэвтэр , хүнд 515, маш хүнд 130 хүн байна. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ