Ц.Ганзориг: Хөл хорио тогтоох санал гараагүй

Халдварыцн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Иймд сонгуулийн дараа хатуу хөл хоришо тогтооно гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тэгвэл уг мэдээлэлд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа тайлбар бичжээ.
Тэрбээр, "Уучлаарай, хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. ЗГ болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.
Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна. Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна.Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ