COVID-19: 83 сая хүн амтай Германд хоногт 1117 тохиолдол илэрчээ

Германд өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын шинэ тохиолдол 1117-оор нэмэгдэж, нийт тохиолдол 3 701 484 болсон талаар Роберт Кохын хүрээлэн мэдээлжээ.
Энэ улс 83 сая хүн амтай бөгөөд хоногт илэрч буй халдварын тохиолдол нь 3,2 сая хүн амтай Монголтой ойролцоо байгаа юм. Манай улс орон даяар, дархлаажуулалтад хамрагдах насныхны 72 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан ч өдөрт илрэх халдварын тоо буурахгүй байгаа бол хүн амынх нь 50 хувь нь ч вакцинд бүрэн хамрагдаагүй Герман улсад халдварын тохиолдол буурсаар байна.
Германы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсын иргэдийн 43 хувь нь вакцины дор хаяж нэг тунг тариулжээ. Хэдийгээр халдварын тоо буурч байгаа ч ойрын долоо хоногуудад Германд Энэтхэг штамм тархаж болзошгүй гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна.Хүмүүс аюулгүй байдлыг хангах арга хэмжээгээ мөрдөхгүй бол халдварын дөрөв дэх давалгаа гарна гэж Германы вирус судлаачид сэрэмжлүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ