АНУ Афганистан дахь цэргүүдийнхээ талыг гаргажээ

АНУ Афганистан дахь цэргийнхээ тал хувийг гаргасан гэж тус улсын Зэвсэгт хүчний Төв командлалын командлагч, генерал Кеннет Маккензи мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, цэргээ гаргах ажиллагаа жигд, цэргүүдэд ая тухтай байхаар явагдаж байгаа гэнэ. Түүнчлэн цэргээ гаргасан ч "Аль Каида" бүлэглэлийг илүү өргөн цар хүрээтэйгээр хянах зорилготой байгааг онцолсон байна. Цаашдаа нөхцөл байдлыг хянахын тулд тухайн бүс нутагт АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллана гэж генерал Кеннет Маккензи мэдэгджээ.
Энэ сарын эхээр АНУ цэргийнхээ гурав дахь хэсгийг гаргаж эхэлсэн бөгөөд зургаан цэргийн баазаа Афганистаны Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлсэн талаар мэдэгдэж байлаа.Афганистан дахь цэргийн ажиллагаа дуусч байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж байсан бөгөөд Афганистан дахь ажиллагаа нь түүхэн дэх гадаадын хамгийн удаан үргэлжилсэн цэргийн ажиллагаа болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ