ШУУД: Шинээр 1267 тохиолдол батлагдаж, 632 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.08/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 9631 сорьцод шинжилгээ хийснээс 1267 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 67 710 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 962  нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт,  байна.  Тодруулбал, Орхонд 55, Дархан-Уул 40,  Хөвсгөлд 9, Булганд 30, Хэнтийд 23, Төв аймагт 22, Сүхбаатар 30, Өвөрхангайд 7, Дорнод 1, Архангайд 19, Өвөрхангайд 7, Баянхонгор 35, Говь-Алтай 16, Увс 9, Баян-Өлгий 4, Ховд  5  тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 632  хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54 713 болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 318  болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 6423 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 3892  хүн хөнгөн, 1892 хүндэвтэр , хүнд 506, маш хүнд 133 хүн байна. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ