Халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.08/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 318 болж байна. Тухайлбал,
-
Тавдугаар сарын 06-нд 57 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 21-нд 73 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 28-нд 65 настай эрэгтэй онош батлагдсан
-
Зургадугаар сарын 06-нд 61 настай эрэгтэй онош батлагдсан
-
Зургадугаар сард 65 настай эмэгтэй онош батлагдсан
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ