О.Дашпагма: Улсын хэмжээнд нийт 249 мянган хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.08/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Манай улсад дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нэг, хоёрдугаар тунгийн хамрагдалт аймаг, дүүргүүдэд хийгдээд явж байгаа ч хэд хэдэн анхаарах зүйлүүд байгаа. Аймгийн түвшинд хоёрдугаар тунгийн хамрагдалт 67,2 хувь, Улаанбаатар хотод 85,3 хувьтай байна. Вакцины хоёрдугаар тунг хийлгэснээс хойш тухайн иргэнд халдвараас сэргийлэх нөхцөл боломж бүрддэг. Улсын хэмжээнд нийт дүнгээр 75,5 хувьтай байгаа. Орон нутагт 131 683 хүн вакцины хоёрдугаар тунгаа товлолт хугацаанд авах хэрэгтэй. Улаанбаатар хотод 117 мянган иргэн эхний тунгаас хойш 21  хоносон ч хоёрдугаар тунгаа хийлгээгүй явж байна. Улсын хэмжээнд нийт 249 мянган иргэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа. Тиймээс эдгээр иргэдээсээ вакциндаа бүрэн хамрагдахыг хүсье.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харамсалтай:
Израль улсын иргэд 60 хувь вакцинд бүрэн хамрагдаж, өчигдөр 4 хүн ковидоор өвдсөн байна. Гэхдээ гаднаас ирсэн 4 иргэн ковидтой гарсан байна. ИЗРАЛЬД модерна, пвайзер вакцин хэрэглэж байна. Манайд иргэдийн 76 хувь нь бүрэн хамрагдлаа гэж байгаа боловч өвчлөл буурахгүй байна. ЯАГААД????
2021-06-08