Токио хотод цагдаагийнхан болон гал сөнөөгчдийг дархлаажуулж эхэллээ

img

Зургадугаар сарын наймны өдрөөс эхлэн Японы нийслэл Токио хотын цагдаа, гал сөнөөх, аврах албаны ажилтнуудыг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулж эхэлсэн талаар Kyodo мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өдөрт 5000 орчим хүнийг вакцинд хамруулж, энэ сарын сүүл гэхэд хууль сахиулах болон аврах албаны 110 мянган ажилтныг вакцины эхний тунд хамруулахаар төлөвлөжээ. Энэ салбарын ажилтнуудыг долдугаар сард хоёр дахь тунд нь хамруулахаар тооцож байгаа аж.

 

Энд дуулгахад, Японд хоёрдугаар сарын дунд үеэс дархлаажуулалтын ажил эхэлсэн юм. Зургадугаар сарын эхний байдлаар, 126,3 сая хүн амтай энэ улсад 15,6 сая тун вакциныг л тарьсан байна. Дархлаажуулалтын үзүүлэлтээрээ Япон улс Долоогийн бүлгийн бусад орнуудаас (Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц) хоцорч байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ